Шууд Chart

Есөн улстай дипломат харилцаа тогтооно

2014-01-09 14:41:29

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.
Мөн Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Уг тогтоолоор манай улс Антигуа Барбуда Улс, Бүгд найрамдах Бурунди Улс, Бүгд найрамдах Вануату улс, Бүгд найрамдах Палау Улс, Бүгд найрамдах Суринам Улс, Бүгд найрамдах Сьерра Леон Улс, Бүгд найрамдах Того Улс, Эритри Улс, Ямайка Улстай дипломат харилцаа тогтоолоо.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Есөн улстай дипломат харилцаа тогтооно  
Үзсэн: 974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй