
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Иргэдийн оролцоог хангах үүрэг бүхий бүтцийг удирдлагын бүх түвшинд бий болгон зохион байгуулж, үйл ажиллагааны нарийвчилсан стандартыг тогтоон бодлого, удирдлага зохион байгуулалт, эрх зүй, арга зүй, санхүү төсвийн хувьд дэмжих шаардлагатай хэмээн Ерөнхийлөгч үзэж 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн зарлигаараа “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг”-ийг баталсан. Бодлогын энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө буюу дунд хугацааны үндэсний хөтөлбөрийн төслийг хэд хэдэн хувилбараар гаргаж Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаар гурван удаа хэлэлцүүлж эцсийн хувилбарыг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлж зохих саналыг авсны үндсэн дээр УИХ-д өргөн барьж байгаа ажээ.
Иргэд төсвийн төвлөрлийг сааруулахад оролцоно | ||
Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.