ОХУ-ын Төрийн думын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналтын хорооны шийдвэр гарч, 5 гишүүнийг шалгахаар болсон тухай тус хорооны дарга Наталья Поклонская мэдээлсэн байна.
Шалгалтын хүрээнд Авлигын эсрэг хуулийг зөрчсөн байж болзошгүй Шударга орос, Нэгдмэл орос намын гишүүдийг шалгана гэж Поклонская хэлжээ. Түүнчлэн нэмэлт мэдээлэл авахаар Ерөнхий прокурорын газар, Холбооны аюулгүй байдлын алба, Санхүүгийн хяналтын албанд хүсэлтээ хүргүүлсэн гэж мэдээлжээ.
| Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийн хүрээнд ОХУ-ын Төрийн думын 5 гишүүнийг шалгана | ||
| Үзсэн: 1067 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.