Шууд Chart

Багийн засаг дарга нарыг чадавхижуулах сургалт боллоо

2018-09-21 13:10:22

Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд засаг захиргааны анхан шатны нэгжийн удирдлагууд буюу багийн Засаг дарга нар голлох үүрэгтэй ажилладаг. Тиймээс багийн засаг дарга нарыг чадавхижуулах сургалтыг Дорноговь аймгийн ЗДТГ-аас зохион байгууллаа.

Тус аймаг нь 64 багтайгаас долоо нь аймгийн төвдөө байдаг. Сургалтаар хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын зохион байгуулалт, малчдын хөдөлмөр эрхлэлтийг талаар төрөөс баримталж буй бодлого, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, малчин даатгуулагчийн тэтгэвэр тогтоолтын тухай, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Үер усны аюул, гоц халдварт өвчний голомтод ажиллах болон холбогдох мэдээлэл хийсэн юм.  

Мөн энэ  үеэр багийн Засаг дарга нарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор бүх багийн Засаг дарга нарт нөөтбүүк гардуулан өглөө.

Багийн засаг дарга нарын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд тэдний чадварыг нэмэгдүүлж иргэдийг мэдээллээр хангах, малчдад төрөөс гарч байгаа бодлого шийдвэрийг танилцуулахад чадавхижуулах сургалт үр дүнтэй байдаг гэдгийг онцолж байлаа. Сургалтад 60 багийн засаг хамрагджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Багийн засаг дарга нарыг чадавхижуулах сургалт боллоо  
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй