
Монголын театрын нэрт төлөөлөгч, Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг ирэх сарын 6-аас эхлэн УДЭТ-ын тайзнаа дахин тоглогдохоор болжээ.
Жүжгийн зохиолч Д.Мэндсайханы шинэчилсэн зохиолоор тус театрын уран бүтээлчид өнгөрөгч хоёрдугаар сард тайзнаа тавьж байсан юм.
Гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндөн харуулсан уг жүжгийн ерөнхий найруулагчаар Монгол Улсын төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж, гол дүрүүд болох Дорлигт О.Гэрэлсүх, Т.Сэргэлэн, Дулмаад Н.Баярмаа, Б.Одгэрэл, Сэржмаад Б.Одончимэг, Ц.Аззаяа нар тоглосон бол зураачаар Т.Ганхуяг ажиллав.
“Би эндээс явахгүй” жүжиг нь хүн бүхий л амьдралынхаа туршид ямар нэгэн “сонголт”-ыг алхам бүрдээ хийж ирдэг ч ямар ч тохиолдолд гэр бүл, ариун нандин хайр сэтгэл, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай эцэг эх байх эрхэм үүргээ хэзээд юугаар ч сольж болохгүй тухай дэлгэн харуулсан юм.
“Би эндээс явахгүй” жүжиг дахин тоглогдоно | ||
Үзсэн: 591 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.