Шууд Chart

“Боржигин” чуулгын хамт олон улсын уралдаанд ганзага дүүрэн оролцжээ

2018-09-25 08:23:23

Дуу бүжгийн “Боржигин” чуулга нь БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газраас зохион явуулсан шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлч шалгаруулах 2018 улсын дөрөвдүгээр уралдаанд ганзага дүүрэн оролцжээ.

Тэдний хүртсэн шагналыг дараах байдлаар танилцуулья.

Боржигин сэцэн түүхэн дуулалт жүжиг ( тэргүүн байр, цом)
-Найрал хөгжим (тэргүүн байр)
-Эмэгтэй гоцлол бүжиг С.Нарантуяа (тэргүүн байр)
-Хөгжмийн удирдаачаар М.Амгаланжаргал (тэргүүн байр)
-Бидний түүхэн замнал байгууллагын үзэсгэлэнгээр тэргүүн байр)
-Нүүр хувиргалт Бүжигчин Багахүү (тэргүүн байр)
-Хамтлаг бүжгээр Боржигин чуулгын бүжигчид Хос морьтон бүжгээр (тэргүүн байр)
-Хөгжмийн зохиолчоор МУУГЗ С.Дашням (тэргүүн байр)
-Тайзны зураач (тэргүүн байр)
-Язгуур урлагаар Хөх толботон хамтлаг (Тэргүүн байр)
-Шилдэг эко байгууллагаар Боржигин чуулга (Тэргүүн байр)
-Гоцлол хөгжимчинөөр Шижир-эрдэнэ (дэд байр)
-Жүжгийн туслах эмэгтэй дүр МУСТА Ш.Энхбаяр (дэд байр)
-Жүжгийн туслах эрэгтэй дүр С.Эрдэнэбаяр (дэд байр)
-Жүжгийн гол эмэгтэй дүрээр Э.Дашдэмбэрэл (дэд байр)
-Жүжгийн гол эрэгтэй дүрээр МУСТА Э.Мягмарсүрэн (дэд байр)
-Мөн ДББЧ-ын Удирдаач М.Амгаланжаргал Монгол Улсын Соёлын тэргүүны ажилтан цолоор энгэрээ мялаалаа
-БСШУЯ-ны жуух бичгээр ДББЧ-ын ерөнхий найруулагч Т. Батсэрээтэр болон ДББЧ-ын маркетингийн менежер Ц. Хишигдэлгэр нар тус тус шагнагдсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Боржигин” чуулгын хамт олон улсын уралдаанд ганзага дүүрэн оролцжээ  
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй