
Сонгодог урлагт дурлагч үзэгч олондоо зориулан “Номадик балет” продакшн намрын нээлтээ болгон “Грандэур” орчин үеийн балетын шоу тоглолт хийхээр болжээ.
Балетын шоу энэ сарын 28-нд УДБЭТ-ын тайзнаа “амилах нь ээ”.
Орчин үеийн бүжгийн урлаг нь бодит ертөнц, хүний дотоод мэдрэмж, сэтгэл хөдлөлийг бүжгийн төгс хөдөлгөөнөөр илэрхийлж гаргадаг онцлогтой. Бид та бүхэнтэй бүжгийн урлагаар ярилцах болно” хэмээн “Номадик балет” продакшнынхан шинэ бүтээлийнхээ тухай онцолжээ.
Тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд “Номадик балет” продакшны сонгодог, шилдэг, өвөрмөц шийдэл бүхий уран бүтээлүүдээс бүрдэх аж.
“Номадик балет” продакшн орчин үеийн балетын шоу тоглолт хийнэ | ||
Үзсэн: 900 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.