Шууд Chart

“Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов

2018-09-25 10:14:32

“Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын VIII наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Энэхүү наадам БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо өнөөдрөөс ирэх аравдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.

Олон улсын хүүхдийн спортын VIII наадамд Монгол Улсаа төлөөлөн 10 спортын төрөлд шигшээ багийн 216 тамирчин хүүхэд, 28 дасгалжуулагч, шүүгч болон албаны төлөөлөгчид оролцоно. 

Үдэн гаргах ёслолын ажиллагаанд ЗГХА, БТСГ-ын дарга, МУГТ Ц.Шаравжамц, Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О.Баттулга, Гадаад харилцаа, статистик, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

"Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын VIII наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагааг нээж БТСГ-ын дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц үг хэллээ. Тэрбээр "Энэхүү наадмыг өнгөрсөн жил бид эх орондоо зохион байгуулж, амжилттай оролцсон. Нийт тамирчиддаа өндөр амжилт хүсье. Дор бүрнээ хичээгээрэй!" гэж захив. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов  
Үзсэн: 1017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.42.xxx] 2018-09-25 15:02
яахаараа монгол туургатны наадам хятадад болдог юм бэ..гал голомт нь монгол улс биз дээ..хятадгүй юм гэж байхаа больжээ..

Бидэнтэй нэгдээрэй