Шууд Chart

28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ

2014-01-10 11:24:22

Өчигдөр буюу эннэ сарын 10-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9316 дуудлага хүлээн авчээ. Үүнд 101, 105 дугаарт-915, 102 дугаарт-4458, 103 дугаарт-3943 хандалд ирсэн байна. Үүнээс зам тээвэр зөрчлийн 322, түргэн тусламжийн 626, гал түймэр гамшгаас хамгаалахын 12 дуудлага ирсэн байна.

Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийн 1475 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 36 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 28  хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 1, хулгайлах 12, танхайрах 2, дээрэмдэх 1, зам тээврийн хэрэг 10, осол 13 гарч 10 хүн гэмтсэн байна хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ   
Үзсэн: 1113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй