Шууд Chart

"Томуу, томуу төст өвчин болон өвөлжилтийн бэлэн байдал"-ын талаар цахим хурал хийлээ

2018-09-26 16:38:38

Эрүүл мэндийн дэд сайд "Томуу, томуу төст өвчин болон өвөлжилтийн бэлэн байдал"-ын талаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Уг хурлаар томуу, томуу төст өвчний дэлхий дахины байдал болон манай улсын томуугийн харуулдан тандалтын мэдээллийг товч танилцууллаа. Мөн томуу, томуу төст өвчний чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эмнэлгүүдийн бэлэн байдал ялангуяа эм, тариа, орны нөөцийг бэлтгэх, мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх талаар зөвлөгөө өглөө.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргүүдийн хүүхдийн эмнэлгийн бэлэн байдлыг хангах, орны ачааллыг зохицуулах зорилгоор дэмжлэгт хяналт хийж, мэргэжил, арга зүйгээр хангаж байна. Одоогоор нийслэлийн хүүхдийн эмнэлгүүдэд 869 орон дээр нэмэлтээр 429 ор бэлтгэж, нийт 1298 ор бэлэн байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Томуу, томуу төст өвчин болон өвөлжилтийн бэлэн байдал"-ын талаар цахим хурал хийлээ  
Үзсэн: 937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй