
Сар шинийн баярыг угтан Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яамтай хамтран энэ сарын 14-30-ны хооронд “Монголд үйлдвэрлэв” нэртэй цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар боллоо. Уг үзэсгэлэн худалдааны дэмжигч байгууллагуудаар нийслэлийн засаг даргын тамгын газар Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл хамтарч ажиллаж байгаа аж. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 14-24-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд, 14-30-ны өдрүүдэд “Дүнжингарав” худалдааны төвд болно.
Цагаан сарын үзэсгэлэн худалдаа нээгдэнэ | ||
Үзсэн: 1563 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.