![](/uploads/201401/news/thumb/b3517e7679cbbbaad83c395261e78fd9_x3.jpg)
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн оны 7 дугаар сард гаргасан тогтоолоор “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмыг баталсан. Уг журмын дагуу торгуулийн мэдэгдэх хуудсыг хэвлэж, торгуулийн хуудсыг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэх ажлыг мөн оны 8 сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа билээ.
Харин замын хөдөлгөөний удирдлагын төвөөс удаа дараа зөрчил гаргаж байгаа, торгуулийн хуудас хүлээж авсан төлөөгүй, зөрчлийн давтамж ихтэй байгаа 124 жолоочийн эрхийг эхний ээлжинд хасахаар болжээ. Хэдийгээр торгуулиа төлж байгаа хэдий ч удаа дараагийн зөрчил гаргах юм бол ЗЦГ-аас хөдөлгөөнд оролцуулахгүй байх хуулийн талын арга хэмжээ авах юм байна.
124 жолоочийн эрхийг хасна | ||
Үзсэн: 1055 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.