Шууд Chart

"Их шавь" спорт сургалтын төвийн нээлт өчигдөр боллоо

2018-09-28 09:35:05

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны үүсгэн байгуулсан "Их шавь" спорт сургалтын төвийн шинэ байрны нээлт өчигдөр боллоо.

"Их шавь" спорт сургалтын төвийн захирал Б.Батжаргал “Миний аав 1992 онд спортын алдартангуудтай хамтарч энэ сургуулийг үүсгэн байгуулсан. Тэр цагаас хойш олон алдартай тамирчин, Монголынхоо өв соёлыг тээж яваа олон аварга, арслан, заан, гарьд начин, спортын олон боловсон хүчнүүдийг төрүүлсэн. Бид 2012 онд “Их шавь” дэвжээндээ бөхийн спортоор хүүхэд багачуудыг хичээллүүлж эхэлсэн. Энэ жил “Их шавь” спорт сургалтын төв болон өргөжүүлж байна. Энэ төв эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөсөн тамирчин бэлтгэж гаргах зорилготой. Мөн олон улсын стандартын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монголд багийн спортыг хөгжүүлнэ” хэмээв.

Мөн нээлтийн арга хэмжээнд ирсэн Хакүхо Даваажаргал энэ сайхан билэгтэй өдөр аавын маань үйл хэргийн үр хүүхэд, ач зээ нар нь үргэлжлүүлж, өргөжүүлж байгаад маш их баяртай байгаагаа илэрхийлээд эх орныхоо нэрийг дуурсгасан олон алдартай тамирчин бэлтгэн гаргах ерөөлийг тавилаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Их шавь" спорт сургалтын төвийн нээлт өчигдөр боллоо  
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй