Шууд Chart

Ажилгүйдлийн үзүүлэлт өсчээ

2014-01-10 13:08:20

Монгол Улсын хэмжээнд 2013 оны эцсийн байдлаар 42 мянга 772 иргэн ажил хөдөлмөр эрхлээгүй байсан гэсэн урьдчилсан дүн гараад байна. Өөрөөр хэлбэл 2013 оны туршид хөдөлмөрийн хэлтэст шинээр 110 мянга 52 иргэн ажил идэвхтэй хайж бүртгүүлснээс 65 мянга 874 иргэн ажлын байранд зуучлагдан оржээ.

Ажилгүйдлийн үзүүлэлтийг өмнөх жилүүдтэй харьцуулахад 2012 оны эцсийн дүнгээс 19.5 хувиар өссөн байгаа боловч 2011 оны дүнгээс 33.6 хувиар буурсан байна. Харин ажил эрхлээгүй иргэд боловсролын хувьд харьцангуй дундаж буюу бүрэн дунд боловсролтой иргэд байсныг Үндэсний Статистикийн хорооноос мэдээлжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ажилгүйдлийн үзүүлэлт өсчээ   
Үзсэн: 1705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
49.0.155.xxx [49.0.155.xxx] 2014-01-10 20:31
Мэдээж шүү дээ. Сургууль цэцэрлэг хүрэлцээгүй байхад, дээрээс нь ажил олгогчид дандаа илүү цагаар ажиллуулдаг. Цагтаа ажлаа тардаг байсан бол жоохон хүүхэдтэй хүмүүс ч бас ажлаа хийгээд амьдралаа залгуулаад зохицуулаад байж чадна. Гэтэл өдөр бүр оройн 9, 10 цаг хүртэл ажиллуулаад, дээрээс нь хагассайн өдөр хүртэл ажиллахыг шаарддаг. Ийм байхад яаж Монголын үрс олон болж, Монголын ажилгүйчүүдийн тоо багасах юм. Өөрөөр хэлбэл хүүхэд төрүүлсэн эхчүүдийн дийлэнх нь ажлаасаа гардаг. Ажил хийх үү?, Хүүхэд гаргах уу? гэсэн сонголтон дунд амьдарч байна

Бидэнтэй нэгдээрэй