
Монголын кино урлагийн томоохон наадмын нэг “Академи авардс” өнөөдөр долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Кино урлаг нь хөгжлийн оргилдоо хүрчихсэн, хөгжингүй, хөгжиж яваа улс орнууд өөрсдийн гэсэн олон жилийн түүхтэй “Кино наадам”-уудтай байдаг.
Бидний хамгийн сайн мэдэх нь “Оскар”-ын шагнал гардуулах ёслол. Жил бүр зохион байгуулагддаг энэ наадмаар холливуд, олон улсын бүрэн хэмжээний, анимэйшн, баримтат киноны шилдгүүдийг тодруулдаг. Оскар өдгөө 90 жилийн түүхтэй болжээ. Үүнээс гадна Канн, Берлин, Венец, Бусан зэрэг олон нэр хүнд бүхий олон улсын кино наадмуудыг бид мэднэ.
Долоо дахь жилдээ зохион байгуулагдах "Академи авардс"-д “Байтаг богд”, “Зүрхний хилэн”, “Говийн домог”, “Амьдрал”, “Харанхуй хад”, “Бумеранг”, “Чингисийн хүүхдүүд”, “Чингис хаан”, “Үүлэн хээтэй орчлон” зэрэг бүрэн хэмжээний, богино, анимэйшн, кинонууд нэр дэвшиж байгаа гэнэ.
Сонирхуулахад, дээрх арга хэмжээг МҮОНРТ шууд дамжуулна.
“Академи авардс” өнөөдөр болно | ||
Үзсэн: 887 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.