Шууд Chart

Эрүүл мэндийн сайд сүрьеэгийн асуудлаарх НҮБ-ын өндөр түвшний уулзалтад үг хэлэв

2018-09-28 10:41:15

АНУ-ын Нью-Йорк хотод болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн үеэр “Сүрьеэг устгахын төлөө нэгдэх нь: Дэлхийд тархсан халдварт өвчний эсрэг дэлхий нийтээр яаралтай авах хариу арга хэмжээ” сэдэвт өндөр түвшний анхдугаар уулзалт энэ сарын 26-ны өдөр боллоо.

Өндөр түвшний энэ уулзалтад НҮБ-ын гишүүн улс орнууд төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын түвшинд оролцсон ба уулзалтын эхэнд төлөөлөгчид сүрьеэг устгахын төлөө дэлхийн нийтээр нэгдэх, яаралтай арга хэмжээ авах тухай улс төрийн тунхаглалыг санал нэгтэйгээр батлав.

Манай улсаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид уулзалтад оролцож үг хэллээ. Сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас сүрьеэтэй тэмцэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ, тулгарч буй сорилтын талаар мэдээлэл өгч, цаашид энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн сайд сүрьеэгийн асуудлаарх НҮБ-ын өндөр түвшний уулзалтад үг хэлэв   
Үзсэн: 990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй