Шууд Chart

Мухаммед Мурсийн шүүх хурал хойшлогдлоо

2014-01-10 13:29:53

Египетийн Ерөнхийлөгч Асан Мухаммед Мурсийн хоёр дах удаагийн шүүх хурал энэ сарын 8-нд болох ёстой байсан ч цаг агаарын  улмаас хойшлогдлоо. Ингээд түүний шүүх хурлыг ирэх сарын нэгний өдөр хийхээр болжээ. Учир нь түүнийг авч явах ёстой байсан онгоц цаг агаарын байдлаас шалтгаалан нисч чадаагүй байна.
 
 Тэрээр “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний 14 хүний хамтаар 2012 онд Ерөнхийлөгчийн ордны гадна жагссан хүмүүсийн амийг хөнөөсөн хэрэгт шүүгдэх юм. Египетийн анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч Мухаммед Мурси өдгөө Александриа хотын  “Бурж аль-Араб” шоронд хоригдож байгаа аж. Египетэд өнгөрсөн долдугаар сард төрийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг суудлаас нь буулгаж, баривчилсан билээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Мухаммед Мурсийн шүүх хурал хойшлогдлоо   
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй