Шууд Chart

Монгол иргэд Чили улсад визгүй зорчих нөхцөл бүрдлээ

2018-09-29 10:01:53

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн сайд Роберто Ампуеро-той хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засаг, тэр дундаа, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлж, Уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар харилцан тохиролцов.

Уулзалтын төгсгөлд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “Энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чили Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг” солилцсоноор хоёр улсын иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байна.


Монгол иргэд Чили улсад визгүй зорчих нөхцөл бүрдлээ   
Үзсэн: 1134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй