Шууд Chart

Боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа

2018-09-29 14:19:15

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцохдоо Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияартотой уулзав.

Гадаад хэргийн сайд нар Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцааг  эдийн засгийн агуулгаар баяжуулах, Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Биокомбинат ТӨҮГ-ыг өргөтгөх ажилд үргэлжлүүлэн анхаарах зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улс ирэх жил энх тайваны төлөөх Азийн буддистуудын бага хурлыг зохион байгуулахаар ажиллаж буйг тэмдэглэж, уг арга хэмжээнд Унгар Улсын Гадаад хэргийн сайдыг оролцохыг урив.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар “Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2018-2020 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Унгар Улсын Хүний хүчин зүйлийн яам хоорондын хөтөлбөр”-т гарын үсэг зурав.


Боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа   
Үзсэн: 1183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй