
UBS телевизээс гадаад хэлээр дуулах сонирхолтой, авьяаслаг залууст боломж олгож тэднийг дэмжих зорилгоор сүүлийн таван жилийн туршид зохион байгуулж байгаа Universe best songs наадам энэ удаад “Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор зургаа дахь жилдээ зохиогдох гэж байна. Энэ талаар уг наадмыг зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд уг наадмын төслийн санаачлагч, UBS телевизийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал Ж.Баяр, UBS телевизийн ерөнхий найруулагч Д.Отгонзаяа, UBS телевизийн ерөнхий редактор Б.Сайнзаяа, UBS телевизийн ерөнхий редактор П.Одгэрэл, ивээн тэтгэгчдийг төлөөлж “Витафит” группийн маркетингийн ахлах менежер Г.Хүдэрчулуун болон UBS music хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч нар оролцож энэ жилийн тэмцээний онцлог болоод зохион байгуулалтын талаар танилцууллаа. Тэмцээнийг зохион байгуулагчид энэ жилийн наадмыг илүү сонирхолтой болгохын тулд хэд хэдэн шинэчлэл хийж байгаа аж. Тодруулбал энэ жилийн наадмыг өмнөх жилүүдийн Universe best songs наадамд оролцож байсан шилдэг оролцогчид болон UBS music хөгжмийн нэвтрүүлгийн нийт зургаан хөтлөгч хөтлөх юм. Мөн энэ жилийн наадмын нэг онцлог нь хоёр гран-при шагналтан тодруулна. Тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд эхний шатанд уламжлал ёсоор шилдэг 15 оролцогчийг тодруулж түүнээсээ нэг гран-при шагналтныг тодруулна. Харин дараагийн шатанд өмнөх таван жилийн нийт 115 шилдэг оролцогч болон энэ жилийн 15 шилдэг оролцогч нийлсэн 130 авьяастнуудаас дахин нэг гран-при шагналтан тодруулах юм. Үүнээс гадна энэ удаагийн шалгаруулалтыг шүүгчдээс гадна үзэгчдээс онлайнаар санал авч хийх ажээ.
“Universe best songs-2014” наадамд шинэчлэл хийнэ | ||
Үзсэн: 3713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.