Шууд Chart

Визгүй зорчих нөхцлийг хөнгөвчлөв

2018-09-30 12:15:02

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 28-нд Бүгд Найрамдах Армян Улсын Гадаад хэргийн сайд Зограб Грачевич Мнацаканянтай хоёр талын уулзалт хийв.

Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар худалдаа, эдийн засаг, мэдээлэл, технологийн салбарт хамтран ажиллах, Далайд гарцгүй орны хувьд харилцан биенээ дэмжих талаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армян Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэв.


Визгүй зорчих нөхцлийг хөнгөвчлөв  
Үзсэн: 791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй