Шууд Chart

Замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилнө

2014-01-10 16:16:24

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан өчигдөр болсон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцлээ. Баярын өдрүүдээр томоохон зах худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах, энэ хугацаанд гэр хорооллоос “Нарантуул” худалдааны төврүү нийтийн тээврийн буухиа автобус явуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар болжээ.  Сар шинийн өмнөх өдрүүдэд Хүчит шонхор худалдааны төвийн орчим  замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас Хүчит шонхор захын зүүн урд уулзвараас хойш 300 метрт нэг чигийн хөдөлгөөнд оруулж хөдөлгөөний зохицуулалт хийх юм байна. Мөн сар шинийг угтсан ажлын хүрээнд  Урт цагаан буюу Жуулчны гудамжны урд талбайд автомашины зогсоол байгуулах, гэр хорооллын зарим гудамж замуудад хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас  гэр хорооллын гудамжуудад орох, гарах гарцыг нээж зохицуулалт хийж, гэрэлтүүлэггүй газруудад шинээр гэрэлтүүлэг тавихаар төлөвлөжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилнө  
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй