Шууд Chart

Өнгөрсөн онд 25000 гэмт хэрэг бүртгэгджээ

2014-01-10 17:25:31

Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж 2013 онд гарсан гэмт хэрэг болон түүний шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ “2013 онд 25 000 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад гэмт хэргийн гаралт 3273 хэргээр буюу 14,8 хувиар өсчээ. Ингэж өссөн нь 2004 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.  Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас энэ жил нийт 7888 хүн гэмтэж, 817 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 941 буюу 13.5 хувь, нас барсан хүний тоо 17 буюу 2.1 хувиар нэмэгдсэн“ талаар дурьдлаа.  

Мөн прокурорын байгууллагад хянагдсан хэргийн 62 хувийг Цагдаагийн байгууллага, 16 хувийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, 13  хувь нь ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, 11 хувийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан бөгөөд нийт хэргийн 43 буюу 4.5 хувь нь хөнгөн, 402 буюу 42.4 хувь нь хүндэвтэр, 286 буюу 30,1 хувь нь хүнд, 218 буюу 23 хувь нь онц хүнд гэмт хэрэг байна.
 
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан нийт шийдвэрлэлт 58 хувьтай байгаа нь өмнөх оноос 6 хувиар  өсчээ.
Нийслэлийн хэмжээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагаас Прокурорын байгууллагад яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 671 хэргээс 227 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж 257 хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, 64 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 6 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн. Мөн хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчаас хэрэгсэхгүй болгох саналтай 242 хэргийг прокурорт ирүүлсэнээс 212 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж 30 хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан байна.
 
Цаашид прокурорын байгууллага хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хуулийг чанд сахиулах, хүний эрхийг хангаж үндэслэлгүйгээр хүний эрх, эрх чөлөөнд халдахгүй байхад анхаарч ажиллах талаар тодорхой зорилт дэвшүүлснийг Улсын Ерөнхий Прокурорын орлогч хэллээ.
 
Улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгч зарим хэргийг шалгаж байгаа талаар мэдээллээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Өнгөрсөн онд 25000 гэмт хэрэг бүртгэгджээ  
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй