
Жүжигчин Б.Мишээл түүний оюутны ширээний найз Г.Жанчив нарын хамтран бэлтгэж буй “Эможи” цуврал фантази комеди үзэгчдэд хүрээд нэлээд хугацааг үдсэн билээ.
Тус цуврал нь дэлгэцээр гарсан цагаасаа өсвөр үеийн залуусыг байлдан дагуулсан шилдэг контент болсон юм. Тэгвэл дараагийн цувралын зураг авалт дуусчээ.
Гол дүрд хэн тоглосон нь одоогоор нууц байгаа ч “Мааз” хамтлагын гишүүн Тагтаа байж магадгүй гэсэн таамаг залуучуудын дунд өрнөж байна.
Энэхүү кинонд залуу жүжигчин Б.Батмаа, Кай, Санжка, Немо нарын зэрэг залуус тоглосон аж. Энэ удаагийн контент өмнөх ангиасаа илүү сонирхолтой үйл явдалтай, сюрприз дүүрэн байгаа гэдгийг тус киноны найруулагч Г.Жанчив онцолсон юм.
“Эможи-2” цуврал ирэх арваннэгдүгээр сараас үзэгчдэд хүрч эхлэх юм байна.
“Эможи” цуврал фантази комедигийн хоёрдугаар анги үзэгчдэд хүрнэ | ||
Үзсэн: 1817 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.