Шууд Chart

Монголын Рагбигийн холбоо 15 нас хүрлээ

2018-10-03 09:22:54

Монголын Рагбигийн холбоо байгуулагдаад 15 жил болжээ. Монголд рагби спортыг дэлгэрүүлж, хөгжүүлэх зорилгоор анх 2003 онд байгуулагдсан тус холбооныхон 15 жилийн ойгоо өнгөрсөн амралтын өдөр тэмдэглэв. Уг баяраараа тус холбоо шилдгүүдээ тодруулж, шагнаж урамшуулсан байна.

Тухайлбал, МҮОХ-ны "Алтан медаль" шагналаар МРХ-ны гүйцэтгэх захирал Н.Энх-Амгалан, "Олимпийн алдар" шагналаар МРХ-ны ерөнхийлөгч Ч.Мөнхбат, ТУЗ-ийн гишүүн П.Батбаяр, "Алтан очир" шагналаар МРХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дашдэндэв нарыг шагнажээ. 

Мөн БТСГ-аас МРХ-ны маркетингийн менежер Б.Мандах, Спортын мастер Б.Дэлгэрмаа, МРХ-ны эмч Т .Өнөржаргал нарыг "Хүндэт тэмдэг"-ээр, Анхдагч Чононууд рагби клубын үүсгэн байгуулагч Г.Батмандал, Анхдагч Чононууд рагби клубын дасгалжуулагч Д.Энхбат нарыг "Спортын алдар" шагналаар урамшуулсан аж.

Үүнээс гадна Рагби спортын дэд мастер 15, спортын мастер 12, Олон улсын хэмжээний мастер дөрөв төрсөн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын Рагбигийн холбоо 15 нас хүрлээ   
Үзсэн: 720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй