Шууд Chart

Олон улсын гэрэл зурагчид Монголд чуулна

2018-10-03 09:29:17

Монгол орны нийгэм, хүн зоны амьдрал, хүрээлэн буй орчин, байгаль, өв соёл, ёс уламжлалыг олон улсад сурталчлан таниулах, гадны хэвлэл мэдээллийн архив дахь Монгол Улсын тухай гэрэл зургийг шинэчлэх, өргөжүүлэх, эерэгээр харуулах гэсэн зорилготой ОХУ (Итас Тасс, Риа Новости), БНХАУ (Xinhua), Япон (Kyodo News), БНСУ (Korean central), Герман (DW), Монголын хэвлэлийн гэрэл зурагчид зэрэг олон улсын болоод дотоодын гэрэл зурагчдын хамтарсан “Өнөөдрийн Монгол” төсөл энэ сарын 8-15-ны хооронд хэрэгжих гэж байна.

Гэрэл зурагчид Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймгийн чиглэлд танилцах аялал хийж, зураг авахаар болжээ. Аяллын туршид авсан гэрэл зургуудаа 2018 оны аравдугаар сарын 14-нд Уран зургийн галлерейд үзэсгэлэнд гаргахаар болжээ. 
"Өнөөдрийн Монгол" төслийг Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ, Монголын гэрэл зурагчдын  нийгэмлэгийн холбоо /МГЗНХ/, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олон улсын гэрэл зурагчид Монголд чуулна  
Үзсэн: 998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй