Шууд Chart

Шатрын 43 дахь олимпиадад 180 орны 1667 шатарчин өрсөлдөж байна

2018-10-04 10:24:41

Гүржийн нийслэл Батуми хотод болж буй шатрын 43 дахь олимпиадад дэлхийн 180 орны 1667 шатарчин өрсөлдөж байна. Шатарчил швейцарь системээр 11 өрөг тоглохоос одоо гурван өргийн тоглолт үлдлээ.

Хоёр хоногийн өмнө найм дахь өргийн тоглолт болж, урьдчилсан дүн гарчээ. Монгол Улсын эрэгтэй баг Узбекстантай 2:2-оор тэнцэж, 50 дугаар байрт жагслаа. Манай эрэгтэйчүүд зургаадугаар өрөгт Малайз, долдугаар өрөгт Венесэулийг хожоод байсан юм. Өнөөдөр ес дэх өрөгт Ираны багтай тоглохоор болсон байна. Ираны баг найман өргөөс таван хожил, гурван хожигдолтой 33-р байрт бичигджээ.

Тэмцээний эхний өргүүдийн дараах байдлаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан Монгол Улсын эмэгтэй баг өчигдөр Польшийг 3:1-ээр хожиж, 11-р байр руу орж ирлээ. Манай эмэгтэйчүүд тавдугаар өрөгт АНУ, зургадугаар өрөгт Румыны багт хожигдсон ч Индонез, Польшийн багуудыг дараалан хожоод байна.

Тэмцээнийг зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу Гүржийн гурван баг оролцож байгаа бөгөөд нэг, хоёрдугаар баг нь ес, 13 дугаар байрт бичигдэж байна.

ДҮН:

Эрэгтэй баг: ( )-д чансааг бичив

  • 1-р өрөг: Этиоп (136) – Монгол0:4
  • 2-р өрөг: Монгол – Куба (33) 2:2
  • 3-р өрөг: Гүрж-1(14) – Монгол 3:1
  • 4-р өрөг: Монгол– Малави (119) – 4:0
  • 5-р өрөг: Монгол – Гүрж-2(42) – 1:3
  • 6-р өрөг: Малайз (107) – Монгол 1:3
  • 7-р өрөг: Монгол – Венесэул (61) – 2,5: 0.5
  • 8-р өрөг: Узбекстан (36) – Монгол ( )

Эмэгтэй баг:

  • 1-р өрөг: Шри-Ланк (91) – Монгол0:4
  • 2-р өрөг:  Босни-Герцеговина (63) – Монгол1:3
  • 3-р өрөг: Монгол – Беларус (36) – 2.5:2.5
  • 4-р өрөг: Иран (28) – Монгол– 0.5:5
  • 5-р өрөг: АНУ (10) – Монгол  – 3.5:5
  • 6-р өрөг: Монгол – Румын (20) – 0.5:3.5
  • 7-р өрөг: Монгол – Индонез (47)5:0.5
  • 8-р өрөг: Польш (7) – Монгол 1:3
  • 9-р өрөг: Монгол – Гүрж-1
Нийтэлсэн: У.Баярсайхан

Шатрын 43 дахь олимпиадад 180 орны 1667 шатарчин өрсөлдөж байна  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй