Шууд Chart

"Цагаан Уул-2018” яруу найргийн наадам ирэх арваннэгдүгээр сарын 2-нд болно

2018-10-04 12:13:22

Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийг магтан дуулагч "Цагаан Уул-2018” яруу найргийн наадам ирэх арваннэгдүгээр сарын 2-нд болно.

1991оноос хойш 26жилийн хугацаанд 20 дахь удаагаа зохион байгуулж буй уг наадам нь залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг, Монгол хэлний үгсийн сайхныг магтан таниулдаг үйл ажиллагаа болдгоороо онцлогтой юм.

Үүнийг МЗХ, МЗЭ, МҮОНТ "Залуу удирдагч” сан, Монголын сэхээтний холбоо хамтран зохион байгуулах юм.

Наадмын зорилго нь залуу уран бүтээлчид, яруу найрагчдыг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах. Мөн Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх олон нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудад таниулахад оршино.

Дээрх наадам уламжлал ёсоор дөрвөн үе шаттайгаар явагдах бөгөөд шат бүр тодорхой сэдвийн хүрээнд явагдана.

Наадмын эхний өдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нд шүүгчдийн зөвлөлийн хурлаар бичгээр шалгаруулалт хийж, хоёрдугаар шатанд тэнцсэн 33 оролцогчийн нэрийг зарлана. Харин маргааш нь тэнцсэн 33 оролцогч үндэсний хувцас өмс өрсөлдөх бөгөөд шүүгчдийн шалгаруулалтын оноогоор 13 шилдэг оролцогч шалгарна. Ийнхүү 13 оролцогчоос шүүгчдийн шалгаруулалтын оноогоор таван шилдэг оролцогч шалгарна.

Ингэснээр шилдэг таван яруу найрагч шалгарч тэргүүн байрын төлөө өрсөлдөнө. Оноо тэнцсэн тохиолдолд нэмэлтээр шүлэг уншуулах юм байна.

Орон нутгаас оролцох яруу найрагчид энэ сарын 25-27-ныг дуустал тухайн аймаг, сумын Залуучуудын холбооны тодорхойлолтын хамтаарMyf@myf.mn хаягаар шүлгээ ирүүлнэ.

Харин нийслэлээс оролцогчид энэ сарын 27-31-ныг дуустал МЗХ-ны хоёр давхар 207А тоотод бичгээр болонMyf@myf.mn хаягаар бүтээлээ ирүүлэх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Цагаан Уул-2018” яруу найргийн наадам ирэх арваннэгдүгээр сарын 2-нд болно  
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй