Шууд Chart

“Багш багшаа дэмжиж хамтдаа хөгжье” уриатай номын өдөрлөг болж байна

2018-10-04 12:33:56

Алтай нутгийн багш нар “Багш багшаа дэмжиж хамтдаа хөгжье” уриатай номын өдөрлөг аяныг Говь-Алтай аймгийн төв талбайд энэ өдөр эхлүүлж байна.

Улс орны ирээдүй үеийг өсгөн бойжуулах, ур чадварт нь нийцсэн мэргэжил эзэмшүүлэх, өндөр боловсролтой, зөв хүмүүжилтэй иргэд бэлтгэхэд тэргүүлэх ач холбогдол өгдөг Алтай нутгийн багш нар дээрх өдөрлөг нийгмийн сайн сайхны төлөөтэйгээр Говь-Алтай аймгийн төв талбайд энэ өдөр эхлүүлж байна.

Уг үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад багшилж байгаа нийт багш нарын тэн хагасыг залуу багш нар эзэлдэг.

Энэ ч утгаараа залуучууд шинийг сэдэж эрэлхийлж туршлага солилцох олон талт арга хэмжээг эхлүүлээд байгаа юм. Энэ өдрийн үйл ажиллагаанд 250 гаруй залуу багш нар оролцлоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Багш багшаа дэмжиж хамтдаа хөгжье” уриатай номын өдөрлөг болж байна  
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй