Шууд Chart

А.Баасандорж Д.Бямбадоржоос дахин 30 сая иений нөхөн төлбөр шаарджээ

2018-10-04 14:24:58

Монгол Улсын гавьяат тамирчин, харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол өнгөрсөн сарын сүүлчээр болж өнгөрсөн билээ.

Тэрбээр 2017 оны аравдугаар сарын 26-нд Тоттори хотод өөрөөсөө зиндаа доогуур, нутаг нэгт сумоч Таканоива А.Баасандоржийг гэмтээсэн хэрэгт холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэрийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сард гаргаж байсан билээ.

Д.Бямбадорж хэлэхдээ “Таканоиваг гэмтээсэндээ ёкозүнагийн хувьд хариуцлага хүлээж, зодог тайлж байгаагаа зарлаж байна. Японы ард түмэн, Японы сумо бөхийн холбоо, намайг дэмждэг бүх хүмүүсээс  уучлал гуйж байна” хэмээсэн байдаг.

Мөн Тоттори хотын захиргаанаас Харүмафүжиг 500 мянган иенээр торгож байсан. Гэсэн ч Таканоива А.Баасандоржид түүний энэхүү үйлдэл хангалттай санагдахгүй байгаа бололтой.

Таканоива А.Баасандорж хоёр тэмцээн өнжсөн болон сэтгэл санааны хохирол, эмнэлгийн зардлын болон замын зардлын төлбөр зэрэг шалтгаанаар дахин 30 сая иений нөхөн төлбөр шаарджээ. 

Хэрэв шүүхээс гадуур тохиролцож чадахгүй бол Харүмафүжи аваргыг шүүхэд өгөх гэнэ. Хоёр талын өмгөөлөгчид харилцан тохиролцоонд хүрээгүй учир иргэний шүүхээр уг асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Энэхүү мөнгийг Таканоива А.Баасандорж хоёр сарын өмнөөс нэхэмжилсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Баасандорж Д.Бямбадоржоос дахин 30 сая иений нөхөн төлбөр шаарджээ   
Үзсэн: 7615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [45.117.35.xxx] 2018-10-05 15:23
Ёстой л Баасан дорж нэрэндээ таарсан шидэл байна даа. Муу зулбасгыг Монголд ирэхээр нь бүр нэмээд нүдээд хаячихмаар гөлөг байна даа
Зочин [112.72.11.xxx] 2018-10-04 21:27
яасан заяагүй залуу вэ? зодог тайлуулж мѳнгѳ нэхээд л
Зочин [58.178.16.xxx] 2018-10-04 18:33
Хэн байх нь хамаагүй, хэн нэгэнд хохирол учруулсан л бол хохиролгүй болгох нь зөв, тэр тусмаа нутаг нэгт бөхөө хохиролгүй болгох нь зөв. Хэрэв япон бөхийг зодчихсон бол магадгүй энэ байтугай л юм болох байсан байх.
Зочин [5.46.244.xxx] 2018-10-04 18:19
baasandorjiin buruu
Зочин [217.253.33.xxx] 2018-10-04 19:15
Baasandorj zuv

Бидэнтэй нэгдээрэй