
Улсын филармони намар цагийн үзвэрийн нээлтээ “New season” тоглолтоор эхлүүлдэг уламжлалтай. Энэ удаад Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэл хангажээ.
Тоглолтынх нь талаар Улсын филармонийн маркетингийн алба хариуцсан хэвлэл мэдээллийн ажилтан Г.Банзрагчаас тодруулахад “Энэ жил 47 дахь удаагийн нээлтийн тоглолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тоглолтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон. Улсын филармонийн уран бүтээлчид Морин хуурын чуулга шинэ бүтээлүүдээрээ үзэгчдээ баярлуулна” гэв.
Тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, С.Эрдэнэцэцэг, дуучин С.Баттулга, Ц.Хулан, Н.Наранбаатар, Л.Насанбуян, Б.Дэлгэрбаяр, Б.Монголхүү, Т.Отгонбаяр нарын зэрэг дуучин оролцох бол удирдаачаар Д.Түвшинсайхан ажиллаж түүний дирдлага дор шинэхэн дуугаа Морин хуурын чуулга дуулж үзэгчдэд хүргэх гэнэ.
“New season” тоглолт аравдугаар сарын 13, 14-нд товлогджээ.
“New season” тоглолт энэ сарын 13, 14-нд болно | ||
Үзсэн: 778 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.