
ОУХМ С.Баттулга багшийн нэрэмжит “Эрдэнэт – Спорт - Залуу үе” спортын наадмын нээлт боллоо.
Орхон аймгийн “Хангарьд палас”-т хүүхдийн спортын наадмын нээлт боллоо. Уг наадам нь бокс, сагсан бөмбөг, ширээнй теннис, усанд сэлэлт, жүдо, чөлөөт бөх, байт харваа, туялзуур сэлэм гэсэн спортын найман төрлөөр зохиогдож байна.
Үүнийг Улаанбаатар хот дахь Орхон аймаг, Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс “Бид спортод хайртай” уриан дор Монголын боксын холбоотой хамтран зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 7-нд өндөрлөнө.
Сонирхуулахад дээрх тэмцээнээс боксын спортын төрөл нь гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд залуучууд болон насанд хүрэгч гэсэн ангиллаар нийт 20 жинд 34 багийн 100 гаруй тамирчин оролцож байгаагаараа онцлог юм.
Мөн тус наадмын нээлтийн үеэр ОУХМ, олон улсын боксын спортын нэг одтой дасгалжуулагч Энхтайваны хүүхдийн хагалгаанд зориулж, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ өөрийн зүгээс таван сая төгрөг хандивласныг тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан гардууллаа.
С.Баттулгын нэрэмжит “Эрдэнэт-Спорт - Залуу үе” спортын наадмын нээлт боллоо | ||
Үзсэн: 666 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.