Шууд Chart

“Ази, Номхон далайн олон улсын мисс-2018” тэмцээн Н.Мишээлт гуравдугаар байрт оров

2018-10-05 10:38:51

Ази, Номхон далайн олон улсын мисс-2018 /Miss Asia Pacific International 2018/ тэмцээний шалгаруулалт өчигдөр /2018.10.04/ 21:00 цагаас болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Н.Мишээлт гуравдугаар байрт оров.

“Miss Asia Pacific International 2018”-ийн титмийг Филиппины мисс Шарифа Акеел хүртлээ. Харин нэгдүгээр байрт Бразилийн мисс Габриела Палма, хоёрт Коста-Рикагийн мисс Жессика Мелания Гонзалес дөрөвт, Венесуэлийн мисс Мариана Наталья Чакон тус тус оржээ.

“Miss Asia Pacific International”  тэмцээн нь 1968 оноос эхлэн зохион байгуулаглдаж байгаа бөгөөд "Азийн эрэлд" хэмээх эрхэм зорилгынхоо хүрээнд Ази болон Номхон далайн орнуудын оролцогчдын дунд энэ тэмцээнийг зохион байгуулах болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Ази, Номхон далайн олон улсын мисс-2018” тэмцээн Н.Мишээлт гуравдугаар байрт оров   
Үзсэн: 1166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй