
ОХУ-ын уулын Горы Байкала клубын уулчин, спортын мастер, сургагч багш Сергей Глазунов агсны гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгджээ.
Тэрбээр хамтран авирагчтайгаа Пакистаны Латок оргилд 7145 метрийн өндөрт өнгөрсөн долдугаар сарын 24-нд гарч мөрөөдлөө биелүүлсэн ч маргааш нь харамсалтайгаар амь насаа алдсан юм.
Ах нь түүний дурсгалыг хүндэтгэж “Боломж үргэлж байдаг” нэртэй үзэсгэлэнг гаргаж буй юм. Нийт 60 гаруй гэрэл зургийг багтаасан энэ үзэсгэлэнд Сергей Глазуновын өөрийнх нь авсан зургуудыг үзэгчдийн хүртээл болгосон байна.
Ах нь дүүдээ зориулж “Боломж үргэлж байдаг” үзэсгэлэн гаргажээ | ||
Үзсэн: 514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.