Шууд Chart

Б.Нарандэлгэр “Алтан баззер"-ын хоёр дахь эзэн болов

2018-10-08 11:50:06

“Монгол HD” телевизийн бэлтгэн хүргэдэг “Авьяаслаг Монголчууд-3” шоу ням гарагийн үдэш болгон үзэгч түмэнд хүрч байна.

Өчигдрийн дугаарт олон оролцогч оролцсоны нэг нь Б.Нарандэлгэр хэмээх авьяаслаг залуу байлаа. Тэрбээр шүүгчдийг болон үзэгч түмнийг Хөвсгөлийн тайгад аваачиж, “Алтан баззер"-ын эзэн болсон юм.

Б.Нарандэлгэр ямар ч хөгжим ашиглалгүйгээр зөвхөн амаараа хөөмий, исэргээ гэх мэт урлагийн авиа гаргасан юм. Уг үзүүлбэр нь эхлэлээсээ төгсгөл хүртэлх үзэгчдийг төдийгүй шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөснөөс гадна шүүгч Rokitbay “Алтан баззер”-аа харамласангүй.

Түүнээс өмнө “Алтан баззер”-ийн эзнээр 13 настай А.Энхжин охин тодорсон билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Нарандэлгэр “Алтан баззер"-ын хоёр дахь эзэн болов   
Үзсэн: 883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй