Шууд Chart

Г.Угалзцэцэг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь алтан медиалаа хүртлээ

2018-10-08 12:53:29

Энэтхэг Улсын Пунь хотод энэ сарын 2-8-ны өдрүүдэд Бодибилдинг, Фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Г.Угалзцэцэг “Women’s Athletic Physique-165 cm” ангилалд алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Ингэснээр тэрбээр гурав дахь удаагаа Азийн аварга болж буй юм.  Үүнээс өмнө 2016, 2017 онд ААШТ-ээс алтан медаль хүртэж байсан юм. Дашрамд дуулгахад, тэрээр өнгөрөгч онд Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэнээр гурав дахь удаагаа аваргын алтан медаль хүртээд байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Угалзцэцэг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь алтан медиалаа хүртлээ  
Үзсэн: 2609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй