Шууд Chart

ДБЭТ-ын уран бүтээлчид “Сонгодог” гала тоглолтоор нээв

2018-10-08 13:09:04

Монголын сонгодог урлагийн их өргөө болсон ДБЭТ уран бүтээлийн 56 дахь улирлаа өчигдөр дэлхийн болон Монголын сонгодог дуурь, балетын дээжсээс бүрдүүлсэн “Сонгодог” гала тоглолтоор нээв.

Суут хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуурь болон дэлхийн балетын ноён оргилуудын нэг П.И Чайковскийн “Хунт нуур” балетыг мөн сарын 13, 14-нд тоглосноор нээлтийн цуврал тоглолтуудаа үргэлжлүүлэх аж.

ДБЭТ энэ жил хүүхэд залууст зориулсан уран бүтээл болон арга хэмжээг түлхүү хийх зорилго тавин ажиллаж байгаа юм байна.

Түүнчлэн Оросын алдарт хөгжмийн зохиолч А.Бородины “Игорь ван” дуурь, Францын балетын урлагийн томоохон төлөөлөгч Л.Минкусын “Баядера” балет, найруулагч Д.Эрдэнэбаатарын хүүхдэд зориулсан шинэ бүтээл “Баавгай дуулах уу” хүүхдийн дуурь,  мөн “Ай ёо, доктор” зэрэг уран бүтээлийг шинээр болон сэргээн тоглохоор төлөвлөөд байгаа ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ДБЭТ-ын уран бүтээлчид “Сонгодог” гала тоглолтоор нээв  
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй