
Конор МакГрегор, Хабиб Нурмагомедов нарын тулаан өчигдөр дуулиан шуугиантай болж өнгөрлөө.
Хабиб Нурмагомедовын ялалтаар дууссан тус тулааны дараа зүй бус авирласан хэмээх шүүмжлэлд өртөөд буй Хабиб Нурмагомедов хоёр сая ам.долларын ашиг олсон хэдий ч гурван ч компани түүнтэй гэрээ байгуулахаас татгалзсан байна.
Мөн түүнийг UFC-н зүгээс 500 сая гаруй төгрөгөөр торгож магадгүй байгаа аж. Харин Конор МакГрегор гурван сая ам.доллар халаасласан гэх бөгөөд “Monster Energy” сэргээгч ундаа, “Reebok” компанитай нийт таван жилийн 10.5 сая ам.долларын гэрээ байгуулаад байгаа гэнэ.
Тэд дахин тулалдах талаар ярилцаж буй бөгөөд тус тулааныг зохион байгуулахад UFС-ийн удирдлагууд уг тулааныг зохион байгуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.
Хабиб Нурмагомедовыг Монгол мөнгөөр 500 сая гаруй төгрөгөөр торгож магадгүй гэнэ | ||
Үзсэн: 555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.