Шууд Chart

М.Анхцэцэг хүүтэй болжээ

2018-10-08 15:49:11

Хүндийг өргөлтийн шилдэг тамирчдын нэг, ард түмний хайртай охин М.Анхцэцэг "Гурван гал" эмнэлэгт амаржиж, хүүтэй болжээ.

Хүндийг өргөлтийн төрөлд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны хүрэл медалийг бэртэл гэмтэлтэй мөртөө тэвчээр хатуужлыг даван туулж эх орондоо авч ирсэн түүнийг олимпийн найдвар хүлээлгэх тамирчдын нэгээр зүй ёсоор нэрлэдэг.

М.Анхцэцэг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Золжаргалтай гэр бүл болсон.

Шинэхэн ээж, хүү хоёрын бие сайн, хурдан тэнхэрч байгаа гэнэ. Гэр бүлд нь сайн сайхныг хүсье. Түүнийг “Токио-2020” олимпийн наадамд бэлтгэл, сургуулилтаа жигдлэн өрсөлдөнө гэдэгт спорт сонирхогчид итгэл тавин хүлээж байгаа нь мэдээж. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Анхцэцэг хүүтэй болжээ  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй