
“Монгол63 Circuit” нэртэй авто спортын тойрог зам ашиглалтад орж тэмцээн уралдаанууд зохион байгууллагдаж эхэллээ.
Авто тойруулгын ажил энэ оны хавраас эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын эхний ажлууд бүрэн дуусчээ. Энэхүү “Монгол63 Circuit” тойрог зам нь Налайхаас Цонжин болдог цогцолбор луу явах замд байрлаж байгаа бөгөөд “Ариун-Очир” ХХК-ний хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил юм.
Авто тойруулга нь засмал замын бүх авто спортын тэмцээн уралдааныг зохион байгуулах боломжтой бөгөөд дрифтийн тэмцээн уралдаанууд зохион байгууллагдаж эхлээд байна.
Энэ сарын 13-нд “Mongol63 Circuit”-д 2018 оны дрифтийн улсын аварга шалгаруулах тэмцээн уралдаан зохион байгуулагдах гэнэ. Нийт 6 га газарт цогцолбор хэлбэрээр баригдан үйл ажиллагаагаа явуулж байна.
“Mongol63 Circuit” нь дараах үйлчилгээг багтаасан цогцолбор болох юм.
- 830 м асфальтан тойрог зам /10-14м өргөн/
- 1610 хүний суудал бүхий үзэгчдийн асар
- 100 автомашины багтаамж бүхий тамирчдын зогсоол
- Авто кузов, агрегат засвар
- 21 ш автомашины гараж
- Тоноглол, сэлбэг хэрэгслийн дэлгүүр
- Тусдаа үзэгчдийн автомашины зогсоол
- Амрах байр /нэмэлтээр баригдана/
- 1 км урт шулуун замын уралдаан засмал / нэмэлтээр баригдана/
- Дрифтийн машин түрээс”
- Сурталчилгааны самбар түрээс зэрэг үйлчилгээнүүд багтсан.
Монгол улсад дрифтийн спорт хөгжөөд хэдийнээ 10 гаруй жилийг үджээ. Дэлхийн нийтэд залуу спортын тоонд ордог ч энэ спортыг сонирхдог үзэгч, тамирчдын тоогоороо дэлхийд төдийгүй монголдоо тэргүүлдэг авто спортын нэг төрөл юм. Монголын дрифтийн спортын хөгжүүлэхээр хүчин зүтгэж буй залуус өнгөрсөн хугацаанд нийгэмд маш олон эсэргүүцэл, дарамтыг туулан зүтгэсний үр дүнд өөрсдийн гэсэн зам талбайтай болж бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанаа чөлөөтэй хийх боломжтой боллоо. Жил жил энэхүү бүтээн байгуулалтын зам талбай нэмэгдэн өргөжөөд ирэхээр дрифтийн тамирчдын чадвар өсөж дэлхийн хэмжээний тамирчид төрөн гарах, олон улсын чанартай тэмцээн уралдаанууд зохион байгуулах, зөвхөн дрифтийн спорт гэлгүй засмал замын бусад спорт хөгжих эхлэл суурин болж байна.
“Монгол63 Circuit” эхэллээ | ||
Үзсэн: 631 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.