
2003 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн ховорхон тенор хоолойтон гэгддэг дуурийн дуучин СТА Ө.Цэрэнчунт дахин тоглолт хийхээр боллоо. Энэ удаагийн тоглолт нь түүний эх орондоо хийж байгаа тав дахь бие даасан тоглолт бөгөөд өмнө нь тэрээр ОХУ-д бие даасан, хамтарсан тоглолт хийж байжээ. Энэ удаагийн тоглолтод “Маринский” театрын гоцлол дуучин Маргарита Иванова, Испанид олон жил уран бүтээл туурвиж буй Монголын шилдэг төгөлдөр хуурч С.Саянцэцэг нар оролцох аж. Мэргэжлийн өндөр түвшинд болох “VIP 100” тоглолт энэ сарын 19-ний өдөр “IVY” ресторанд болно.
СТА Ө.Цэрэнчунт “VIP 100” тоглолт хийнэ | ||
Үзсэн: 1248 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.