Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Олон Улсын гэрэл зурагчдын “All About Photo” уралдааны 2018 оны шагналтнуудыг өчигдөр зарлажээ. Уралдааны тэргүүн байрт Их Британийн гэрэл зурагчин Тарик Зайдигийн Монгол орны баруун хязгаарт авсан “All Secure” нэртэй бүтээл шалгарч, 5 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртсэн байна.
Хоёрдугаар байрт Хятадын гэрэл зурагчин Хуэги Бай-гийн буулгасан "The Return" гэрэл зураг орж, 2 мянган ам.долларын шагнал хүртсэн бол гутгаар байрт Иреландийн гэрэл зурагчин Жэйсон Макроуртийн бүтээл тус тус шалгарчээ.
Та бүхэнд тус гэрэл зургийн уралдаанд байр эзэлсэн шилдэг гэрэл зургуудаас хүргэж байна. Та бүхэн тус уралдааны шилдэг бүтээлүүдийг ЭНД үзээрэй...
Гэрэл зургуудыг all-about-photo.com цахим хуудаснаас ашиглав.
Монголд авсан гэрэл зураг 5 мянган долларын шагнал хүртжээ | ||
Үзсэн: 3619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.