Шууд Chart

“BTS” хамтлагийн тухай баримтат кино ирэх сард гарна

2018-10-12 09:34:36

Өмнөд Солонгосын хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг болох BTS-ын тухай баримтат кино ирэх сард Өмнөд Солонгосын “CGV” сүлжээ кино театруудаар гарах аж.

“Burn the stage” нэртэй уг кино нь тус хамтлагийн “2017 BTS Live Trilogy Episode III: The Wings Tour” дэлхийн аялан тоглолтын тухай өгүүлэх гэнэ.

Залуу уран бүтээлчид дэлхийн 19 хотод тоглолтоо хэрхэн амжилттай хийж байгаа, тоглолтын ард ямар их хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр байдгийг харуулсан бүтээл болсон байна. Нийт найман хэсгээс бүтсэн уг баримтат кино “youtube”-ийн төлбөртэй сувгаар өнгөрсөн гуравдугаар сараас тавдугаар сар хүртэл тавигдсан юм. Кино театруудаар хэзээ  гарах нь хараахан тодорхой болоогүй байгаа ажээ. Хамтлагийн шүтэн бишрэгчдийн дунд аль хэдийн хүлээлт үүссэн байна.

BTS нь одоогоор Өмнөд Солонгосын хамгийн амжилттай яваа хамтлаг төдийгүй дэлхий даяар хэдэн зуун сая залуусын сонсох дуртай хамтлаг болжээ. Тус хамтлаг нь зөвхөн уран бүтээл гэлтгүй нийгэмд тэр дундаа хүүхэд залуусын төлөө олон ажил зохион байгуулж байгаа үлгэр жишээ болсон залуус юм. Өнгөрсөн есдүгээр сард болсон НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган дээр үг хэлсэн анхны хамтлаг болсон билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“BTS” хамтлагийн тухай баримтат кино ирэх сард гарна  
Үзсэн: 985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй