Шууд Chart

“Нинжин сэтгэл” уран сайхны киноны нээлт өнөөдөр болно

2018-10-12 12:52:19

“Хас фильм” студи, “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино өнөөдөр Өргөө лазер синемад нээлтээ хийнэ.

Тус уран бүтээлийн зохиолч, ерөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар, гол дүрүүдэд жүжигчин С.Өлзийхүү, Г.Отгонцэцэг, Б.Одончимэг, туслах дүрүүдэд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, Г.Золбоот, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Х.Баярмаа, Г.Ганбат нар тоглосон байна. 

Ц.Хүсэлбаатар өмнө нь “Аюултай харилцаа”, “Галзуу зугаалга”, “Ядуугийн зовлон-2” зэрэг уран бүтээлээ үзэгчдэд хүргэж байсан билээ.

Нийгмийн амьдрал, хүмүүс хоорондын харилцаа, нинжин сэтгэлийн тухай өгүүлэх "Нинжин сэтгэл" уран сайхны кино нь үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа. Тэгвэл хэр сайн бүтээл болсныг үзэгч таны мэргэн ухаан шүүх л үлдлээ. Кино маргаашаас бүх кино театраар гарч эхэлнэ. 

Дашрамд дуулгахад, "Нинжин сэтгэл" уран сайхны киноны хамт олон “Сэтгэлийн үг” ил захидлын уралдаан зарлажээ. Тус уралдаан нь хэн нэгэнд чин сэтгэлийн үгээ хэлэхийг хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй бөгөөд шилдэг бүтээл “Iphone 6 plus” гар утасны эзэн болох аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Нинжин сэтгэл” уран сайхны киноны нээлт өнөөдөр болно   
Үзсэн: 2771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй