
Урианхай, буриад сурын улсын мэргэн, спортын мастер Ш.Батхуяг, урианхай сурын улсын мэргэн, спортын мастер Ч.Одонхүү, урианхай сурын улсын мэргэн, спортын мастер Ч.Одонгэрэл нар Налайх дүүргийн ЗДТГ-тай хамтран Буриад сурын багийн харвааны тэмцээнийг явуулах гэж байна. Тэмцээн энэ сарын 18-нд Налайх дүүргийн “Аврах” спорт зааланд болох ба тэмцээнд оролцох багууд сугалаа сугалж тоглох дараалал, өрсөлдөх багаа сонгон оноолт таарсан хоёр багийн гишүүд харгалзан таарсан сугалааны дарааллаар харвах аж. Уг тэмцээний журамд харвах зайг 22 метрээр тогтоожээ.
Буриад сурын харвааны тэмцээн болно | ||
Үзсэн: 1573 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.