Шууд Chart

Flash хамтлаг эргэн нэгдлээ

2014-01-13 13:10:44

“Хайрын нулимс”, “Хайрлах хүсэл”, “Ихэр цэцэгс” зэрэг дуунуудаараа хүүхэд залуучуудын дунд танигдаж, нэг хэсэг хүчээ авч байсан "Flash" хамтлаг сүүлийн хэдэн жил уран бүтээлээсээ завсардсан. Хамтлагийн гишүүд  өөрсдийн хувийн амьдралыг хөөж  хэсэгтээ л завгүй явцгаасан ч дахин нэгдэхээр болжээ. Тэдний уран бүтээлдээ эргэн орж байгаагийн эхлэл болж тус хамтлагийн гишүүн Bebe буюу Т.Билгүүн-Од DJ Тэмүүжин болон Pago нартай хамтарч шинэ уран бүтээл хийжээ. “Хэмжээ” нэртэй залууст зориулсан уг дууны клипний зураг авалт дууссан бөгөөд ирэх долоо хоногт цацагдах ажээ.

/Dj Pago-ийн хамт /

Нийтэлсэн: О.Энхмаа

Flash хамтлаг эргэн нэгдлээ  
Үзсэн: 4245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй