![](/uploads/201401/news/thumb/fb879a800c476136a48b2cadb9f7104a_x3.jpg)
2012 оны хоёр дугаар сард алдарт дуучин асан Уйтни Хьюстон мансууруулах бодис хэрэглэснээс болж харамсалтайгаар нас барж фенүүдэд нь хүнд цохилт болсон. Харин түүний охин Бобби Кристина Браун өргөмөл ах Ник Гордонтойгоо албан ёсоор гэрлэжээ. Түүний сүйт залуу алдарт дуучны хайртай өргөмөл хүү Ник энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлж, саяхан гэрлэх ёслолоо үйлдсэн хэмээн ярьжээ. Тэд гэрлэх зөвшөөрлөө эмээгээсээ авсан аж.
Одоо 21 настай Бобби Кристина, 24 настай Ник нар Уитни Хьюстоныг эмгэнэлтэйгээр нас барснаас сарын дараа илүү дотносож эхэлжээ. Уитни Хьюстон Ник Гордоны эцэг нь шоронд орж, эх нь хүүгийнхээ талаар анхаарал тавих боломжгүй болсон 12 насанд нь өргөж авсан гэдэг. Тиймээс Ник болон Кристина нар хамтдаа өсчээ.
Хьюстоны охин өргөмөл ахтайгаа гэрлэжээ | ||
Үзсэн: 1505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.