Шууд Chart

Олимпийн тамирчид ноолуураар гоёно

2014-01-13 13:34:23

Өнгөрсөн оны 6 сард үндсэний үйлдвэрлэгч “Гоёо” компани МҮОХ-той түншлэлийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу “Сочи 2014” өвлийн олимпийн ХХII наадам, “Рио де Жанейро 2016” зуны олимпийн ХХХ наадамд оролцох Монголын баг тамирчдын өмсөх ёслолын хувцасны загварыг гаргаж, ивээн тэтгэхээр болсон. Хүлээсэн үүргийнхээ дагуу тус компанийхан Сочигийн олимпод оролцох баг тамирчид болон албаны хүмүүсийн хувцасны загварыг Италийн залуу зохион бүтээгч  Стефано Уггеттитай хамтран бүтээсэн бөгөөд өнгөрсөн Бямба гарагт Сочигийн олимпод оролцох Монголын баг тамирчдын ахлагч болон Олимпод оролцох эрхээ аваад байгаа гүйлтийн цанын тамирчин Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг дасгалжуулагч Д.Баттулга нарт хувцсыг нь гардуулан өглөө.

Нийтэлсэн: О.Энхмаа

Олимпийн тамирчид ноолуураар гоёно  
Үзсэн: 1477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй