Шууд Chart

Буриад сурын харваа

2014-01-13 13:44:56

Манай улсад сур харвааны  халх, урианхай, буриад гэсэн үндсэн гурван хэлбэр байдаг. Эдгээрээс  буриад сурын харваа нь ихээхэн өвөрмөц бөгөөд энэ талаар товч танилцуулья. Буриад сурын харваа нь 40 буюу 30 метр нум, 30 буюу 20 метр нум гэсэн хоёр зайнаас харвадаг. Сураа өргөж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4х4 метрийн хэмжээтэй байх бөгөөд сурыг сайн шахаж өгдгөөрөө онцлогтой. Сур өрөх шугамаас хоёр тийш хоёр метрийн зайд газрыг зураахай талдаа эгц эрмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метр урттай, 15 см орчим гүн ухах бөгөөд энэ ухсан газрыг харвах талынхыг “урт ганга”, нөгөө талынхыг нь “арын ганга” гэдэг. Буриад сурын багийн харваанд зураахайн хоёр талаас “урд эхэн”, “хойд эхэн” гарч харвадаг учраас нэг зураахайд 80х4метрээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардагддаг байна. Манай улсад Буриад харваагаар Дорнодчууд хамгийн олон амжилтыг гаргасан байдаг ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Буриад сурын харваа   
Үзсэн: 5846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Анхаа [127.0.0.xxx] 2019-12-03 21:59
Таалагдсан
Зочин [127.0.0.xxx] 2019-11-18 19:28
лалар
Зочин [127.0.0.xxx] 2023-12-11 21:40
Гөлгөө
Зочин [127.0.0.xxx] 2023-12-11 21:40
Таалагдлаа

Бидэнтэй нэгдээрэй