Шууд Chart

Жуулчдын сэтгэл ханамж буурсан үзүүлэлттэй байна

2014-01-13 13:53:20

2013 онд Хятадын аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн тайланд нийтэлснээр Хятадын жуулчдын сэтгэл ханамж аажмаар буурч, бүтэн жилийн сэтгэл ханамжийн үзүүлэлт нь 74.8 хувьд хүрсэн байна. Үүнд, байгаль орчин, аялал жуулчлалын баазын дэд бүтцийн байгуулалт болон олон нийтийн үйлчилгээ хоцрогдмол, түүнчлэн аялал жуучлалын бүтээгдхүүний үнэ өндөр, чанар муу байсан нь жуулчдын сэтгэл ханамж буурсан гол хүчин зүйл болжээ.
 
Тайланд харуулснаар, 2013 онд Хятадын жуулчдын сэтгэл ханамж улирал дараалан буурчээ.Тодруулбал, I улиралд 77.6 хувь, II улиралд 74.5 хувь, III улиралд 74.3 хувь, IV улиралд 73.1 болсон аж.  2013 онд Сү Жөү, Хуан Шань, Чэн Дү, Ү Ши, Чин Дао, Нин Бө, Шя Мэнь, Хан Жөү, Бээжин, Гүй Линь зэрэг 10 хотын аялал жуулчлалын үйлчилгээнд жуулчид сэтгэл ханамжтай байсан гэнэ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Жуулчдын сэтгэл ханамж буурсан үзүүлэлттэй байна  
Үзсэн: 1453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй